9 Дараа нь Бурхан Балаам дээр ирж —Чамтай хамт байгаа эдгээр хүмүүс хэн бэ? хэмээв.
9 Бурхан, Балаам дээр ирж —Чамтай хамт байгаа энэ хүмүүс хэн бэ? гэв.
Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр —Би өөрийн эзэгтэй Сараигаас зугтаж явна гэж хариулжээ.
Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.
Шөнө нь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд —Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.
ЭЗЭН —Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин —Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав.
Иосеф Фараонд хандаж —Фараон таны зүүд чинь нэг л байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараон танд үзүүлжээ.
ЭЗЭН түүнээс —Чиний гарт байгаа чинь юу вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд
Хүний гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан, төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг ирээдүйд юу болох тухай аугаа их Бурхан хаан танд мэдүүлсэн юм. Энэ зүүд үнэн бөгөөд түүний тайлал нь итгэмжтэй юм хэмээн өгүүлэв.
Балаам Бурханд —Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн
Шөнө нь Бурхан Балаам уруу ирж, түүнд —Хэрэв эдгээр хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас, босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн Миний чамд айлдах үгийг л чи хийх ёстой хэмээв.
Тэр тэдэнд —Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад юу айлдахыг би та нарт хариу хэлье хэмээн өгүүлэв. Моабын удирдагчид Балаамтай хамт үлдэв.
Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно.
Тэр өдөр Надад олон хүн “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?” гэж хэлэх болно.
Тэр энэ үгсийг өөрийн санаагаар хэлээгүй. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир тэрээр Есүсийн үндэстнийхээ төлөө үхэх тухай болон