Тооллого 18:5 - Ариун Библи 20045 Тийнхүү Израилийн хөвгүүдийн дээр хойшид уур хилэн буулгахгүйн тулд чи ариун газрын алба болон тахилын ширээний албанд оролцох ёстой. Onani mutuwoАриун Библи 20135 Израилийн хөвгүүдийн дээр хойшид уур хилэн буухгүйн тулд чи ариун газрын үүрэг болон тахилын ширээний үүргийг сахих ёстой. Onani mutuwo |
Тэгээд Мосе нь Ааронд болон түүний хөвгүүд болох Елеазар, Итамар нарт —Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын хамаатнууд болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНээр шатаагдсан хүмүүсийн хойноос уйлан гашуудаг.
Хурлын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлэхээр, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аван, Аарон болон түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой. Ингэснээр Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байх юм гэлээ.