Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 18:11 - Ариун Библи 2004

11 Бас тэдний бэлгийн өргөл, тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлүүд ч чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Бас тэдний өгөх бэлгийн хандив Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлийн хамтаар чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно.

Onani mutuwo Koperani




Тооллого 18:11
10 Mawu Ofanana  

Гэхдээ чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь даллах өргөлийн өвчүү, хандивын гуяыг цэвэр газарт идэж болно. Учир нь тэдгээр нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс, чиний болон хөвгүүдийн чинь хувь болон өгөгдсөн юм.


Үүнээс тэр өргөл бүрээс нэгийг ЭЗЭНд хандив болгон өргө. Эвийн тахилын цусыг цацсан тахилчид энэ нь оногдох болой.


ЭЗЭН Ааронд —Ариун газартай холбогдох гэмийг чи болон хөвгүүд чинь, мөн чиний эцгийн бүл чамтай хамт үүрэх ёстой. Та нарын тахилчийн үйлчлэлтэй холбогдох гэмийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрэх болно.


Хамгийн ариун бэлгүүдийн хувьд, чи түүнийг идэх ёстой. Эр хүйстэн бүр түүнийг ид. Энэ нь та нарт ариун болох юм.


Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд өргөдөг, ариун бэлгүүдийн бүх өргөлүүдийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв.


Дараа нь ЭЗЭН Ааронтай ярив. —Одоо, харагтун. Би Өөрөө чамд Өөрийнхөө өргөлүүдийн хариуцлагыг тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг өгсөн. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд мөнхийн хувь болгон өгөв.


Ард түмний өргөлөөс тахилчийн авах хувь нь тахилд өргөх үхэр, хонины хаа, хоёр эрүү, гэдэс дотор болно. Эдгээрийг тахилчид өгөх ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa