Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 18:10 - Ариун Библи 2004

10 Хамгийн ариун бэлгүүдийн хувьд, чи түүнийг идэх ёстой. Эр хүйстэн бүр түүнийг ид. Энэ нь та нарт ариун болох юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Чи үүнийг ариунаас ариун газар идэх ёстой. Эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь та нарт ариун байна.

Onani mutuwo Koperani




Тооллого 18:10
13 Mawu Ofanana  

Дараа нь тэр надад —Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд болон өмнөд танхимууд бол ЭЗЭНд ойрхон байгаа тахилч нар хамгийн ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэнд тэд хамгийн ариун юмс, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил зэргийг тавих болой. Учир нь тэр газар бол ариун юм.


Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс чиний болон хөвгүүдийн чинь хувь учраас та нар үүнийг ариун газарт иднэ. Учир нь надад ингэж тушаасан юм.


Та нар юунд нүглийн төлөөх тахилыг өнөөх ариун газарт идсэнгүй вэ? Учир нь энэ бол хамгийн ариун агаад Тэр түүнийг та нарт цуглааны гэмийг үүрүүлэхээр, тэдний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр өгсөн болой.


Дараа нь нүглийн төлөөх тахил, шатаалт тахилыг нядалдаг ариун газрын талбайд тахилч эр хургыг нядална. Учир нь нүглийн төлөөх тахилын адил гэмийн төлөөх тахил нь тахилчид оногдох бөгөөд энэ бол хамгийн ариун болой.


Тэр нь өөрийн Бурханы талхнаас хамгийн ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,


Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Энэ нь исгээгүй боовтой адил, ариун газарт идэгдэх ёстой. Тэд үүнийг хурлын майхны хашаан дотор иднэ.


Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь үеийн үед ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн улиран үргэлжлэх зарлиг юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдах ёстой” гэв.


Түүнийг нүглийн төлөө өргөсөн тахилч түүнийг иднэ. Энэ нь ариун газарт, хурлын майхны хашаан дотор идэгдэх ёстой.


Тахилч нарын дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь хамгийн ариун болой.


Тахилч нарын дундах эр хүйстэн бүр түүнийг идэж болно. Энэ нь ариун газарт идэгдэх ёстой. Энэ нь хамгийн ариун болой.


Бас тэдний бэлгийн өргөл, тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлүүд ч чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно.


Галд ороогүй хамгийн ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний өргөл бүр, тэр ч байтугай тэдний Надад өгөх ёстой идээн өргөл бүр, нүглийн төлөөх тахил бүр, гэмийн төлөөх тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд хамгийн ариун байх ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa