Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 17:10 - Ариун Библи 2004

10 Харин ЭЗЭН Мосед —Намайг эсэргүүцэх тэдний гомдлуудыг эцэс болгохын тулд чи Аароны таягийг тэрслэлийн эсрэг тэмдэг болгон хадгалахаар гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр тэд үхэхгүй юм хэмээн айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Харин Мосед ЭЗЭН —Тэрслэгчдэд тэмдэг болсоор байхын тулд Аароны таягийг гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр Миний эсрэг хандсан тэдний гоншгонооныг чи эцэслэх бөгөөд эс бөгөөс тэд үхнэ гэж айлдав.

Onani mutuwo Koperani




Тооллого 17:10
23 Mawu Ofanana  

Миний сэтгэл арслангуудын дунд байна. Би амаар гал гаргагчдын дунд хэвтдэг. Тэд бол хүний хөвгүүд бөгөөд шүд нь жад ба сум, Хэл нь хурц илд юм.


Мосе —ЭЗЭН ингэж тушаасан. “Үүнээс нэг бүтэн омерийг авч, үе уламжлан хадгал. Ингэснээр Би та нарыг Египетийн нутгаас гаргаж, цөлд та нарыг тэжээж байсан талхыг тэд харах юм” гэв.


ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Аарон Гэрчлэлийн өмнө түүнийг тавьж хадгалав.


Аяа, тэнгэр минь, сонсогтун. Газар минь, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Миний өсгөж, торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.


Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ. Тэнд тэд зогсдог. Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан нь Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?


Дараа нь нь Мосе, Аарон нар Израилийн хөвгүүдийн чуулганы бүх цугларалтын өмнө нүүрээрээ унацгаав.


Би тэднийг даруй устгах учраас өөрсдийгөө энэ чуулганаас салга гэв.


Өөрсдийн амийн үнээр нүгэл үйлдсэн тэдгээр хүмүүсийн бойпоруудын хувьд гэвэл, тэд тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирсан бөгөөд тэдгээр нь ариун учраас тэдгээрийг тахилын ширээг бүрэхэд зориулан давтсан ялтас болгогтун. Тэдгээр нь Израилийн хөвгүүдэд тэмдэг болж байг гэлээ.


ЭЗЭН Мосегээр дамжуулан түүнд айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны удмын биш ямар ч жирийн хүн ЭЗЭНий өмнө утлагыг шатаахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


Тийнхүү Мосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тийнхүү тэр хийв.


Дараа нь чи тэдгээрийг Миний чамтай уулздаг хурлын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул.


Дараа нь Мосе бүх таягуудыг ЭЗЭНий оршихуйгаас Израилийн бүх хөвгүүд уруу авчрав. Тэд харж, хүн бүр өөрийн таягийг авав.


Тийнхүү ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав.


Кохатчуудын ургуудын овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр.


Тэдний адил бид дургүйцэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь дургүйцээд, устгагчаар хөнөөгдсөн юм.


Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.


Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.


Цөлд чи өөрийн Бурхан ЭЗЭНийг яаж хилэгнүүлж байснаа марталгүй санаж яв. Чи Египетийн нутгийг орхисон өдрөөс хойш энэ газарт иртлээ ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр байсан.


Тэнд утлага тахилын алтан ширээ, бүх талыг нь алтаар бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.


Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.


Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос хорон санаатай ба үл бүтэх бүх хүмүүс ам амандаа —Тэд бидэнтэй хамт яваагүй учир зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яваг. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй хэмээн өгүүлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa