Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 16:22 - Ариун Библи 2004

22 Гэвч тэд нүүрээрээ унан —Бурхан, бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд бүхэл чуулганд хилэгнэнэ гэж үү? гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

22 Харин тэд нүүрээрээ унан —Бурхан, бүх махбодын сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд даяар хотол түмэнд хилэгнэнэ гэж үү? гэв.

Onani mutuwo Koperani




Тооллого 16:22
24 Mawu Ofanana  

Бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан ЭЗЭН чуулганы дээр нэг хүнийг томилох болтугай.


Израилийн талаар ЭЗЭНий үгийн сануулга. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.


Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.


Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнснүүдийн Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?


Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу.


Тиймээс нэг алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ийнхүү нэг зөвт үйлээс болж бүх хүмүүс амийн зөвтгөлд хүрэв.


Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй. Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно.


Хүн ардыг устган талж байсан тэнгэр элчийг хараад Давид ЭЗЭНд —Нүгэл үйлдэн, буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр буугтун гэв.


Би тэднийг даруй устгахын тулд энэ чуулганы дундаас холдон зайл гэв. Тэгээд тэд нүүрээрээ унав.


Дараа нь нь Мосе, Аарон нар Израилийн хөвгүүдийн чуулганы бүх цугларалтын өмнө нүүрээрээ унацгаав.


Абрахам дахин —Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд —Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ.


бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.


ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзэв. ЭЗЭН —Явж, Израиль болон Иудагийн хүн амыг тоол хэмээн тэдний эсрэг Давидыг ятгав.


Мосе үүнийг сонсоод нүүрээрээ унав.


хэрэв тослогдсон тахилч нь ард түмэнд гэм бурууг авчрахаар нүглийг үйлдэх аваас, тэр хүн үйлдсэн нүглийнхээ төлөө согоггүй бухыг нүглийн төлөөх тахил болгон ЭЗЭНд өргөг.


Тэгээд Мосе нь Ааронд болон түүний хөвгүүд болох Елеазар, Итамар нарт —Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын хамаатнууд болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНээр шатаагдсан хүмүүсийн хойноос уйлан гашуудаг.


Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —


Харин та нар энэ өдөр ЭЗЭНийг дагахаас буцаж байна гэж үү? Хэрэв та нар өнөөдөр ЭЗЭНийг тэрслэн босвол, маргааш Тэр Израилийн бүхэл чуулганд хилэгнэх болно.


“Үзэгтүн, Би бол ЭЗЭН, бүх махан биеийн Бурхан. Надад ямар нэгэн зүйл дэндүү хэцүү юу?”.


Харин Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан, —Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Би чамайг үнэхээр алах ч үгүй, чиний амийг хайгч эдгээр хүмүүстийн гарт өгөхгүй гэж хэлэв.


“Харагтун, бүх сүнс Минийх юм. Эцгийн сүнс, хөвгүүний сүнстэй адил Минийх юм. Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно.


Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд, Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан. Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa