21 Зуурсан эхний гурилаасаа та нар үе уламжлан ЭЗЭНд өргөл өгөгтүн.
21 Та нарын хамаг үеийнхэн зуурсан эхний гурилаасаа ЭЗЭНд хандив өгөгтүн.
Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөө уруу, агуулахын өрөөнүүд уруу аваачих ёстой.
Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.
Энэ нь Израилийн хөвгүүдээс Аарон болон түүний хөвгүүдэд зориулсан тэдний мөнхийн хувь болно. Учир нь энэ бол хандив юм. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын өргөлөөс авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх тэдний хандив юм.
Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, та нарын бүх хандив дотроос төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Та нарын гэрийн дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой.
Тэр өдрийг хүртэл, өөрсдийн Бурханыхаа тахилыг авчрах хүртлээ та нар талхыг ч, хуурсан болон шинэ үр тариаг ч бүү идэгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.
Зуурсан эхний гурилаасаа та нар өргөл болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн өргөл болгон өргө.
Харин та нар санамсаргүй алдах үед, ЭЗЭНий Мосед айлдсан эдгээр бүх тушаалуудыг сахилгүй,
Үүнээс гадна, чи левичүүдтэй ярьж, тэдэнд “Израилийн хөвгүүдээс та нарт өв болгон Миний өгөх арван хувийг та нар тэднээс авахдаа түүнээсээ буюу арван хувиас арван хувийг нь ЭЗЭНд өргөл болгон авчир.