11 Үхэр, хуц, эр хурга бүрд, ямаануудад тийнхүү хийгдэх болой.
11 Үхэр, хуц, эр хурга, ямаа бүрд тийн хийгдэх болой.
Израилийн бүх чуулганд ийнхүү хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүрийн төлөө нэг хургыг ав.
Ундаан өргөлд зориулан тахил болгон хагас хинийн хэмжээтэй дарсыг галаар өргөх өргөлөөр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон өргөгтүн.
Та нарын бэлдсэн тооны дагуу, тэдний тооны дагуу тус нэг бүрд нь чи тийнхүү хийгтүн.
Шатаалт тахилтай хамт, эсвэл өргөлд зориулан, хурга бүрд хинийн дөрөвний нэг дарсыг ундаан өргөлд зориулан бэлд.
Эдгээрийг тогтоолынх нь дагуу тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шинэ сарын шатаалт тахил болон түүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл ба тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөгтүн.