41 Харин Мосе —Энэ чинь бүтэхгүй атал та нар юунд ЭЗЭНий тушаалыг зөрчиж байна вэ?
41 Харин Мосе —Та нар юунд ЭЗЭНий тушаалыг зөрчиж байна вэ? Энэ чинь бүтэхгүй.
Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд хандан —Бурхан ийн айлджээ. “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчин, амжилт олохгүй байна вэ? Та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” хэмээв гэж хэлжээ.
Бурханы амьсгалаар тэд мөхөж, Түүний уур хилэнгийн хүчтэй цохилтоор тэд төгсдөг юм.
Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно. Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.
Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Хэрэв чи халдеичуудын эсрэг тулалдвал, чи дийлэхгүй» гэж хэлнэ вэ?” гэжээ.
Амалекчууд болон канаанчууд хөндий талд амьдарч байгаа. Маргааш буцан, Улаан тэнгисийн замаар буй цөл уруу хөдлөгтүн гэв.
ЭЗЭН надад “«Би та нарын дунд байхгүй учир бүү яв, бүү дайт. Та нар дайсныхаа өмнө ялагдах вий» гэж тэдэнд хэл” хэмээсэн.
Та юунд ЭЗЭНий дуу хоолойг үл дагаж, харин олзыг шүүрэн авч, ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв? гэжээ.