1 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —
1 Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —
Өө, Эзэн, Та үеийн үед бидний орших газар байсан билээ.
Үүний дараа харин ард олон Хазеротаас нүүж, Параны цөлд буудаллав.
Ашер овгоос Михаелын хүү Сетур,
Та нарт уг нутгийг өв болгон тэнцүү хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм.
Нутгийг өв болгон тэнцүү хуваахын тулд та нар овог бүрээс нэг удирдагчийг авагтун.
Тэгэхэд та бүхэн над уруу дөхөн ирээд “Бидний өмнөөс тэр газрыг тандаж мэдээд, ямар замаар очих, ямар хот уруу орох тухай хэл мэдээг бидэнд авчрах хүмүүсийг бид өмнөө илгээе” гэж хэлцгээсэн.
Тэр үг надад таалагдаж, би овог тус бүрээс нэг хүн бүгд арван хоёр хүнийг чинь авсан.
ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа “Та нар явж, Миний та нарт өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэн, Түүнд итгэсэн ч үгүй, Түүний үгийг ч сонсоогүй.
ЭЗЭНий зарц Мосе намайг Кадеш-барнеагаас уг нутгийг шинжүүлэхээр явуулахад би дөчин настай байсан. Би буцаж ирээд түүнд зүрхэндээ байснаа мэдүүлсэн.
Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.