16 Үүний дараа харин ард олон Хазеротаас нүүж, Параны цөлд буудаллав.
16 Дараа нь ард олон Хазеротоос нүүж, Параны цөлд буудаллав.
Тэр Параны зэлүүд талд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.
Бурхан Теманаас морилон ирж, Ариун Нэгэн Паран уулаас заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин, дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.
Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарч хөдөлцгөөв. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов.
Киброт-хаттааваас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, тэндээ үлдэв.
Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг дахин хүлээж авахаас нааш ард олон нүүсэнгүй.
Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —
Кадеш дахь Параны цөлд Мосе, Аарон нар болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган дээр иржээ. Тэд тэдэнд болон бүх чуулганд үгийг хүргэн, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.
Тиймээс Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүлэгчид болох тэдгээр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ.
Тэд Хазеротаас аялан Ритмад буудаллав.
Самуел нас эцэслэв. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан, түүнийг Рама дахь гэрт нь оршууллаа. Давид босож, Параны цөл уруу явав.