34 Тэднийг хуарангаас хөдлөх үед, ЭЗЭНий үүл өдрөөр тэдний дээр байв.
Үүлэн баганаар Та тэднийг өдөр нь удирдаж, Шөнө нь тэдний явах замыг галан баганаар гэрэлтүүлсэн.
Та Өөрийн агуу энэрлээр тэднийг цөлд орхисонгүй. Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй. Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана ч Шөнөөр тэднийг орхисонгүй.
Тэрээр хөшиг болгон үүлсийг, Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг тараасан.
Учир нь тэдний бүх аяны туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр ЭЗЭНий үүл өдөр нь асрын дээр байж, шөнө нь үүлэн дотор гал үзэгдэв.
Авдрыг хөдлөх үед Мосе —ЭЗЭН, босооч! Таны дайснууд бутран тарж, Таныг үзэн ядагчид нь Таны өмнөөс зугтах болтугай гэж хэлэв.