Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 1:51 - Ариун Библи 2004

51 Тиймээс асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгана. Асрыг байрлуулах үед тэд түүнийг босгох ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

51 Асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгаж, асрыг буудаллуулах үед тэд түүнийг босгон барих ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.

Onani mutuwo Koperani




Тооллого 1:51
15 Mawu Ofanana  

ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.


Хоёр дахь жилийн хоёрдугаар сард, уг сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд


ЭЗЭН Мосегээр дамжуулан түүнд айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны удмын биш ямар ч жирийн хүн ЭЗЭНий өмнө утлагыг шатаахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


ЭЗЭНий асарт ойртож очсон хүн бүр үхэх ёстой. Бид бүрмөсөн мөхөх гэж үү? гэв.


Миний сонгох хүний таяг нахиалах болно. Тийнхүү чиний эсрэг гомдоллож байгаа Израилийн хөвгүүдийн гомдлуудыг Би Өөрийнхөө дээрээс салгах болно гэв.


Израилийн хөвгүүд дахин хурлын майханд ойртох ёсгүй. Эс бөгөөс тэд нүглийг үүрэн үхэх болно.


Тийнхүү тэд чиний алба болон бүх майхны албанд оролцох ёстой бөгөөд харин тэд ариун газрын болон тахилын ширээний эдлэлүүдэд ойртох ёсгүй. Эс бөгөөс чи болон тэдний аль аль нь үхэх болно.


Тэд чамтай хамт байж, хурлын майхны албанд, майхны бүх үйлчлэлийн төлөө оролцох ёстой. Харин гаднын хүн чамд ойртох ёсгүй.


Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний дотор талтай холбоотой юм бүрийн төлөө тахилчийн үүргийг хашина. Та нар үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би та нарт тахилчийн үүргийг соёрхогдсон үйлчлэл болгон өгч байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.


Тиймээс чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн үүргийг гүйцэтгүүл. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэв.


Зүүн талд асрын урд наран мандах зүгт хурлын майхны урд Мосе, Аарон ба түүний хөвгүүд Израилийн хөвгүүдийн хариуцлагын төлөө ариун газрын үүргийг гүйцэтгэн буудаллах ёстой байлаа. Харин ойртож очсон гадны хүн үхэх ёстой байв.


Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдрын доторхыг харсан тул ЭЗЭН тэдний заримыг цохиж алав. ЭЗЭН ардуудаас тавин мянга далан хүнийг цохиж алав. ЭЗЭН ардуудыг өршөөлгүй хядсанд ардууд гашуудав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa