Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 1:46 - Ариун Библи 2004

46 Тоологдсон бүх эрчүүд нь зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

46 тоолуулсан эр хүн бүгд зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа.

Onani mutuwo Koperani




Тооллого 1:46
24 Mawu Ofanana  

Би чамайг агуу үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно.


Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй.


түүнийг гадагш дагуулан гараад —Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд —Чиний үр удам ийм олон болно гэв.


Би чамайг маш их өнөр өтгөн болгон, чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно.


Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.


Энэ газар амьдран суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр хүүхдүүдэд өгнө. Би чиний эцэг Абрахамд тангарагласнаа биелүүлнэ.


Чиний үр удам газрын шороо шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархан, дэлхийн бүх үндэстэн чамаас болон чиний үр хүүхдээс ерөөл хүртэх болно.


Тэгээд Иоаб улсын хүн амын тооллогын бүртгэлийг хаанд өгөв. Израильд илд баригч зоригт эрчүүд найман зуун мянга, Иудагийн цэргүүд таван зуун мянган хүн байв.


Иуда болон Израиль далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж баярлан цэнгэлдэж байлаа.


Бүх ард түмний тооллогын мэдээг Иоаб Давидад өгчээ. Илд агссан Израилийн эрчүүд бүгд нэг сая нэг зуун мянга байсан ба илд агссан Иудагийн эрчүүд дөрвөн зуун далан мянга байв.


Абиа дөрвөн зуун мянган шилмэл эрс болох зоригт дайчидтай тулааныг эхлүүлж байхад, Иеробоам түүний эсрэг найман зуун мянган шилмэл эрэлхэг дайчидтайгаар тулааны байрлалаа эзэлж байв.


Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд, хүүхдүүдээс гадна, зургаан зуун мянга орчим явган цэрэг эр байсан.


Хорь болон түүнээс дээш насны зургаан зуун гурван мянга таван зуун тавин эрчүүдийн төлөө буюу тоологдсон хүний тоонд орсон хүн нэг бүрээс нэг бекаг (энэ нь ариун газрын шекелийн дагуу хагас шекел юм) авав.


Ийнхүү Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израилийн хөвгүүдийн бүх эрчүүд өөрсдийн эцгүүдийн бүлүүдээр тоолуулав.


Харин Мосе —Миний дунд нь буй ард түмэн зургаан зуун мянган явган хүнтэй атал “Би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно” хэмээн Та айлдав.


Миний эсрэг гомдоллосон хорь ба түүнээс дээш насны гүйцэд тоологдсон тооныхоо дагуу та нараас тоологдсон бүх хүний цогцос нь энэ цөлд унах болно.


Эдгээр нь Израилийн хөвгүүдийн эцгүүдийнхээ бүлүүдээр тоологдсон эрчүүд болой. Хуарангуудын тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу зургаан зуун гурван мянга таван зуун тавь байв.


Иаковын тоосыг хэн тоолж чадах вэ? Израилийн дөрөвний нэгийг хэн тоолж чадах вэ? Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй, төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай гэлээ.


Эдгээр нь Израилийн хөвгүүдээс тоологдсон зургаан зуун нэг мянга долоон зуун гучин хүн байлаа.


Египетэд хүрч очсон чиний өвөг дээдэс ердөө далуулаа байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa