Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тит 1:10 - Ариун Библи 2004

10 Учир нь олон тэрслүү хүмүүс, дэмий яригчид хийгээд мэхлэгчид, ялангуяа хөвч хөндөх ёслол үйлдэгсэд байдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Учир нь тэрслүү, хоосон чалчигч, мэхлэгчид, ялангуяа хозлол үйлдэгсэд олон байдаг.

Onani mutuwo Koperani




Тит 1:10
29 Mawu Ofanana  

[Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг атлаа удаан залбирах дүр үзүүлдэг тул та нар илүү хүнд шийтгэл хүлээнэ.]


Петрийг Иерусалимд ирэхэд хөвч хөндүүлсэн хүмүүс түүнтэй мэтгэлцэж, —


Иудейгээс ирсэн хэсэг хүмүүс —Мосегийн ёс заншлын дагуу хөвч хөндүүлэхгүй л бол та нар аврагдаж чадахгүй хэмээн ах дүүс нарт сургажээ.


Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь өөрсдийн үгээрээ та нарт төвөг удаж, сэтгэлийг тань үймрүүлснийг сонссон тул


Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна.


Харин энэ нь биднийг боолчлолд оруулахын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүү нараас болсон юм.


Мунхаг галатчууд аа, хэн та нарыг мэхлэв? Есүс Христ загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн.


Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдалгүй,


итгэлээр буй Бурханы үйлчлэлд хүргэхээсээ илүү маргаан мэтгэлцээнд хүргэдэг үл төгсөх угийн бичгүүд болон үлгэр домгуудад анхаарлаа хандуулахгүй байхыг тушаахын тулд юм.


Зарим хүмүүс эдгээрээс няцаж, дэмий ярианд хэлбийн оржээ.


Хууль нь зөв хүнд зориулагдаагүй, харин хуульгүй болон тэрслүү хүмүүс, бурханлаг бус болон нүгэлтнүүд, ариун бус болон бузар хүмүүс, эцэг эхээ алдаг хүмүүс, алуурчид,


Харин муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно.


тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно.


Ахлагч хүн гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, итгэгч хүүхдүүдтэй байх бөгөөд хүүхдүүд нь дураараа дургидаг, эсвэл тэрслүү хэмээн буруутгагдаагүй байх ёстой.


Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ.


Нялхас аа, энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн Христийг эсэргүүцэгчид олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ.


“Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй.


Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин тэднийг Бурханаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгчид дэлхийд гарсан байна.


Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан.


Гэвч чамд сайн юм бий. Юу гэвэл Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa