9 Үгс маань ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөд Мэдлэгийг олж авагсдад зөв юм.
9 Тэдгээр нь ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөд Мэдлэгийг олж авагсдад зөв зүйтэй юм.
Басамжлагч хүн мэргэн ухааныг эрж хайдаг боловч юуг ч олохгүй. Харин мэдлэг нь гярхай нэгэнд хялбар ажгуу.
Гярхай хүний оюун ухаан мэдлэгийг эрж хайдаг. Харин мунхгуудын ам мунхаглалыг л зооглодог.
Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм. Энэ нь түүнийг доор буй Үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм.
Мэргэн ухаан нь ухаантай хүний оршихуйд байдаг. Харин мунхгийн нүд дэлхийн төгсгөл дээр тусна.
Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг. Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.
Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ.
Тэнд нэгэн их зам харгуй буй болж, Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь явахгүй, тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө.
“Иаковын гэр ээ, энэ нь «ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу? Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?» гэж хэлэгдэх ёстой байсан уу? Зөв шулуун алхаж буй нэгэнд Миний үгс сайныг үйлддэг биш үү?
“Тэд бүгд Бурханаар сургагдах болно” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг.
Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.
Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.