Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Сургаалт үгс 7:7 - Ариун Библи 2004

7 Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Гэнэн хөвгүүдийн дундах ухваргүй нэг залууг ажтал

Onani mutuwo Koperani




Сургаалт үгс 7:7
24 Mawu Ofanana  

Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн, “Намайг нэг ч нүд харахгүй” хэмээн нүүрээ тагладаг.


Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.


ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.


“Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хир удаан хайрлах вэ? Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж, Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ?


Учир нь гэнэн хүний гуйвамтгай байдал тэднийг хөнөөнө. Мунхгийн маадгар байдал тэднийг устгана.


Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг, Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр;


Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно. Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно.


Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно. Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг.


Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг.


Гэнэн нэгэн мунхаг явдлыг өвлөдөг бол Хэрсүү нэгэн мэдлэгээр шагнагдана.


Бас мэдлэггүй байх нь хүний хувьд сайн хэрэг биш. Яаруу хүн хий гишгэдэг юм.


Басамжлагчийг буруутгавал, гэнэн нэгэн нь хэрсүү болж мэднэ. Харин ухаантныг зэмлэвэл тэр сургамжийг олж авна.


Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг.


Залхуугийн тариан талбай болон ухаангүй хүний усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв.


Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг бол Гэнэн хүн нь угтан явсаар байгаад шангаа хүртдэг.


Хүү минь, миний мэргэн ухаанд анхаарлаа хандуул. Миний ухааныг чих тавин сонс.


Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь. Эхийнхээ зааж сургасныг бүү огоор.


Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд Завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг.


Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун. Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн.


Тэр эм “Гэнэн нэгэн нь нааш эргэгтүн” гэдэг аж. Ухаан мөхөс эрд хандан тэрээр,


Ингэхдээ “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!” гэдэг аж. Ухаан мөхөс нэгэнд тэрээр


“Учир нь Миний хүмүүс мунхаг юм. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй”.


Тэр —Та нар мөн л ойлгохгүй хэвээр байна уу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa