9 Залхуу минь, чи хэдий хүртэл хэвтэх юм бэ? Нойрноосоо хэзээ сэрэх юм бэ?
9 Хэдий хүртэл хэвтэх вэ? Нойрноосоо хэзээ сэрэх юм, залхуу минь?
Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.
Иерусалим аа, аврагдахын тулд бузар муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи хорон муу бодлоо бодох юм бэ?
Ард түмний дундах мунхгууд аа, анхаараарай. Тэнэгүүд ээ, та нар хэзээ ухаарах юм бэ?
Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Учир нь урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна.
“Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хир удаан хайрлах вэ? Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж, Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ?
Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба нэр нь Иохан юм.
Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай.
Өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж, Ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг.
“Жаахан унтаадахъя, жаахан дугхийгээдэхье, Жаахан гараа хумхин амраадахъя” гэсээр байтал
Залхуурал хүнийг гүн нойронд автуулна. Лазан хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ.
Нойрыг бүү хайрла, эс тэгвэл чи ядуу болно. Нүдээ нээ, тэгвэл чи хоол хүнсээр элбэг дэлбэг байна.
Хаалга нугасаараа нээгдэж хаагддаг шиг Залхуу хүн орон дээрээ эргэж хөрвөөнө.
Тэнэг хүн гараа хумхин, өөрийнхөө махыг иднэ.