5 Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав. Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март.
5 Мэргэн ухааныг, ухаарлыг олж ав Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март!
Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд зүүн, баруун тийш хазайсангүй.
Түүний замаар хөл минь бат замнаж Би Түүний замыг сахиж, хажуу тийш хазайсангүй.
Намайг хавчигчид болон миний өстнүүд олон боловч Би Таны гэрчлэлүүдээс гаждаггүй.
Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
Бидний зүрх эргэж буцаагүй бөгөөд Бидний алхмууд Таны замаас хазайгаагүй.
Алт авснаас мэргэн ухааныг олох нь илүү дээр. Мөн ухааныг авах нь мөнгөнөөс ч илүү үнэтэй.
Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраас Мунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?
Адайр хүн хувийн хүслээ эрж хайдаг ба Хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ.
Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана. Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно.
Үнэнийг худалдаж авсугай. Харин зарж үл болно. Тэрчлэн мэргэн ухаан, заавар болон оюун ухааныг олж ав.
Хүү минь, миний сургаалыг бүү март. Чи зүрхэндээ тушаалыг минь сахь.
Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах, Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой.
Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун. Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн.
Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.