Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Сургаалт үгс 3:3 - Ариун Библи 2004

3 Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг. Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Энэрэл хайр ба үнэн чамаас бүү салаг Энэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл

Onani mutuwo Koperani




Сургаалт үгс 3:3
23 Mawu Ofanana  

Чи дөнгөж өчигдөр л ирсэн, тэгээд чамайг өнөөдөр өөрсдийн хамт хэрэн хэсүүлэх хэрэг үү? Учир нь би эндээс хаашаа ч хамаагүй аялах юм. Чи өөрийн ах дүүс нараа аваад буц. Өршөөл болон үнэн нь чамтай хамт байх болтугай гэв.


Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.


Түүний гэрээ хийгээд Түүний гэрчлэлийг сахигчдад ЭЗЭНий бүх жимүүд бол хайр энэрэл ба үнэн юм.


Хайр энэрэл болон үнэн хамтдаа уулзжээ. Зөв шударга болон амар тайван бие биеэ үнсжээ.


Үүнийг өөрийн гарт өөртөө тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сануулга болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.


Дараа нь ЭЗЭН түүний урдуур өнгөрч —ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ.


Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм, Хүзүүнд чинь чимэг билээ.


Хорон мууг сэдэгч нар төөрөлдөхгүй гэж үү? Харин сайныг сэдэгч нарт үнэн ба энэрэл байх болно.


Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.


Үнэн хийгээд шударга зан хааныг хамгаалдаг бөгөөд Тэрээр хаан ширээгээ зөв шударгаар барьдаг.


Тэдгээрийг зүрхнээсээ байнга уя, хүзүүндээ зангид.


Тэдгээрийг хуруунууддаа ороо. Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич.


Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаазны үзүүрээр тэдний зүрхний самбар болон тэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Учир нь ЭЗЭНд энэ газрын оршин суугчдын эсрэг зарга байна. Яагаад гэвэл энэ газарт итгэмжит байдал, энэрэл, эсвэл Бурханыг мэдэх мэдлэг алга.


Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт энх амгалан, зөв шударга байдал дотор алхаж, олныг гэм нүглээс буцаан эргүүлсэн.


Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан.


Та нар бол бидний үйлчлэлээр Христийн захиа хэмээн танигдсан билээ. Энэхүү захиа бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махан биеийн зүрхний самбарт бичигдсэн юм.


Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна.


Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга.


“Эзэн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа тэдэнтэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би Өөрийн хуулиудыг тэдний зүрхэнд тавина. Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ» гээд,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa