Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Сургаалт үгс 3:1 - Ариун Библи 2004

1 Хүү минь, миний сургаалыг бүү март. Чи зүрхэндээ тушаалыг минь сахь.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Хүү минь, хууль зааврыг минь бүү март Тушаалыг минь зүрхэндээ сахь

Onani mutuwo Koperani




Сургаалт үгс 3:1
31 Mawu Ofanana  

Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.


Миний зовлонг харж, намайг авраач. Учир нь би Таны хуулийг мартдаггүй.


Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй.


Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч. Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.


Би Таны хуулийг мөрдөж, Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.


Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн, Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ.


Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй. Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.


Би түүнийг урт амьдралаар хангаж, Түүнд Өөрийн авралыг үзүүлнэ.


Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.


Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор.


Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог.


Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал,


Хүү минь, зүрх сэтгэлээ надад өг. Нүд чинь замыг минь ажиглаад баярлаг.


Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж, Зовж зүдэрсэн олны эрх ашгийг уландаа гишгэх вий.


Би та нарт эрүүл саруул сургаалыг заадаг. Миний сургамжийг бүү орхигдуул.


Тэднийг хараанаасаа алдаж болохгүй. Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв.


Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав. Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март.


Мэргэн ухаан нь дууддаггүй гэж үү? Оюун ухаан нь дуугаа өндөрсгөдөггүй гэж үү?


Мэргэн ухаан нь байшингаа барьж, долоон баганаа босгов.


Өөрөө босогтун. Өөрөө босогтун. Сэрэгтүн, Иерусалим аа. Чи ЭЗЭНий мутраас Түүний хилэнгийн аягыг уусан. Тэгэхдээ согтуурлын аяганаас шавхруу ч үлдээлгүй, ёроолд нь хүртэл уусан.


“Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.


Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан. Та нар мэдлэгээс татгалзсан учир Би ч бас та нарыг Миний тахилч байхаас татгалзах болно. Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас та нарын хүүхдүүдийг мартах болно.


Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн дүрстэй сийлмэл хөргийг та нар бүтээгүүзэй.


Өөртөө анхаарал тавьж, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартуузай, тэдгээрийг насан туршдаа зүрхнээсээ салгуузай. Харин тэдгээрийг хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл.


ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.


ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд. Тэгвэл та нар амьдарч, сайн сайхан яван, өөрсдийн эзэмших газар нутагт урт наслах болно.


Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьдран, өнөр өтгөн болж, та нарын өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa