2 Учир нь тэд хүчирхийллийг сэддэг бөгөөд Тэдний уруул нь гай зовлонгийн үгсийг л ярина.
2 Зүрхнийх нь сэдэл хүчирхийлэл Уруулынх нь яриа зовлон болой.
Тэд худал хуурмагийг тээж, гэм бурууг төрүүлдэг бөгөөд тэдний оюун бодол заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.
Түүний ам нь хараал, ов мэх, хавчлагаар дүүрэн. Түүний хэлэн дор саад төвөг болон хорон санаа байдаг.
Тэд зүрхэндээ бузар муу зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайнуудыг өдөөдөг.
Хорон муу хүмүүс болон Гэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач. Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловч Зүрхэнд нь бузар муу байдаг.
Тэр гэмт хорон санаагаа орондоо төлөвлөдөг. Тэр өөрийгөө буруу зам дээр зогсоодог. Тэр бузар үйлийг жигшдэггүй.
Миний амийг эрэгчид урхи тавьдаг. Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэддэг.
Харагтун, тэрээр гэм нүглийг төрүүлэхээр дуншиж, Хорон муугаар жирэмсэлж, худал хуурмагийг төрүүлдэг.
Хүү минь, хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр.
Хорон мууг хийхээр төлөвлөдөг нэгнийг хүмүүс хорлогч гэж дуудна.
Зүрхэндээ буй хар санаагаар үргэлж хорон мууг сэдэж, Эвдрэлцлийг тараадаг юм.
Хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, Хорон муу уруу түргэн гүйгч хөл,
Ийм учраас Израилийн Ариун Нэгэн ийнхүү айлдаж байна. “Та нар энэ үгийг няцааж, дарлалд найдаж, заль мэхэнд түшиглэсэн учраас,
Хэн ч зөв шударгаар шүүдэггүй, хэн ч үнэнээр өмгөөлдөггүй. Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг. Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.
“Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого, гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна”.
Муугийн талаар бол, хоёр гар хоёул үүнийг сайн үйлддэг. Жонон, бас шүүгч хахууль шаарддаг. Агуу хүн сэтгэлийнхээ хүслийг ярьдаг. Тэгээд тэд үүнийг хамтдаа сүлждэг.
Аливаа заль, мэхээр дүүрэн, диаволын хүү, аливаа зөвт байдлын дайсан болсон чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу?
Саулыг өөрт нь хор хөнөөл хийх гэж байгааг Давид мэдсэн байлаа. Иймээс тахилч Абиатарт —Ефодыг авч ирэгтүн хэмээн өгүүлэв.