2 Баян ба ядуу хүний нийтлэг зүйл гэвээс Хэн хэнийг нь ЭЗЭН бүтээсэн явдал юм.
2 Баян ядуу хоёрт нийлэх зүйл гэвэл Хоёуланг бүтээгч нь ЭЗЭН аж.
Намайг хэвлийд бүтээсэн Тэр түүнийг бүтээдэггүй юм уу? Адил нэгэн биднийг хэвлий дотор дүрс оруулдаггүй гэж үү?
Тэрээр язгууртнуудад долигонолгүй, баянг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.
Ядуу хүнийг дарладаг нэгэн Бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг. Харин үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг юм.
Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэл ЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.
Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт хэлж чадахгүй. Эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм.
ЭЗЭН хоосруулдаг, бас баяжуулдаг. Тэр дорд болгодог, бас өргөмжилдөг.