3 Эвдрэлцлээс зайлсхийх нь хүмүүнд хүндэтгэл юм. Харин ямар ч мунхаг хүн хэрүүл хийнэ.
3 Эвдрэлцлээс зайлсхийх нь хүндэтгэл. Хэрүүлд ухасхийх нь мунхаглал.
Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт канаанчууд болон перизчүүд нутаглан суудаг байлаа.
Абрам Лотод —Бид бол ахан дүүс. Чи бид хоёрын хооронд, бас танай, манай малчдын хооронд маргаан бүү гараг!
Израилийн хаан Иехоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн —Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ.
Түргэн зантай хүн мунхаг үйлийг үйлддэг. Хорон мууг сэдэгч хүн үзэн ядагддаг.
Уурлахдаа удаан хүн маш их ухаантай. Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг.
Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр.
Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун.
Мунхгийн уруул нь эвдрэлцлийг авчирна. Түүний ам нь цохилтыг урьдаг.
Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.
Ичгүүргүй бардам зангаар үйлдэгч нэгний нэр гэвээс “Бардам”, “Их зант”, “Басамжлагч” зэрэг нь аж.
Өөрт нь хамаагүй хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцогч болбоос Нохойг чихнээс нь зуурч авагчтай адил буюу.
Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд.
Харин хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь.
Та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй та нарын хүслүүд биш үү?