8 Тэр шударга ёсны жимийг хамгаалдаг бөгөөд Өөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг юм.
8 Шударга ёсны харгуйг Тэр хамгаалж, Бишрэлтнүүдийнхээ замыг хадгалмуй.
Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг, Харин хорон муу хүний зам сөнөх болно.
ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг, Харин бүх хорон муу хүнийг Тэр устгана.
Тэр миний сэтгэлийг сэргээдэг. Тэр Өөрийнхөө нэрийн төлөө Зөвийн замаар намайг хөтөлдөг.
Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй. Тэд мөнхөд хамгаалуулсан, Харин хорон муу хүний үр удам таслагдах болно.
Түүний зүрхэнд Бурханых нь хууль оршдог. Түүний алхамд алдаа байхгүй.
Тэр биднийг амьд байлгаж, Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.
Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг.
Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг.
Тэнд нэг ч арслан алга, ямар ч махчин араатан гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана.
Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг, бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна. Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.
Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ.
Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадах Түүнд,
ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг, харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно. Учир нь хүн хүчээр үл ялдаг.