16 Мөн үгээрээ уяраан уруу татагч садар эмээс салгахын тулд юм.
16 Сайхан уярам үгтэй хөндлөнгийн эм буюу Садар эмээс ч тэр салган аврах билээ.
Садар эмийн ам гүн цооног юм. ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана.
Учир нь садар самуун эм болбоос гүн цооног бөгөөд Завхай эм болбоос нарийн худаг аж.
Худалч хэл хуурагдагсдыг үзэн яддаг. Бялдууч ам сүйрлийг авчирдаг.
Хөршдөө бялдуучилдаг хүн өөрийгөө урхидаж буй хэрэг.
Энэ нь чамайг хорон муу эмээс болон Садар эмийн уян наалинхай хэлээс хол байлгахын тулд билээ.
Үхлээс ч илүү гашуун нэг зүйлийг би олж харав. Тэр юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь түүнд олзлогдох аж.
Эхнэр нь найр үргэлжлэх долоо хоногийн туршид Самсоны өмнө уйлав. Эхнэр нь түүнд амар заяа үзүүлэхгүй байсан тул долоо дахь хоногт нь Самсон эхнэртээ хэлэв. Тэгээд тэр эмэгтэй өөрийн ард түмний хөвгүүдэд тайллыг хэлж өгөв.