1 Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал,
1 Хүү минь, үгсийг минь хүлээн авч, Тушаалуудыг минь дотроо нандигнаваас,
Би Түүний уруулын тушаалаас холдоогүй. Би Түүний амнаас гардаг үгсийг өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.
Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд Өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч.
Зөв, үнэн, шударга зүйлсийг үйлдсэнээр Сахилга бат болон хэрсүү байдалд суралцах,
Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн. Харин ховдог хүмүүстэй нөхөрлөгч нь өөрийнхөө эцгийг гутаадаг.
Хүү минь, миний сургаалыг бүү март. Чи зүрхэндээ тушаалыг минь сахь.
Хөвгүүд минь, эцгийнхээ сургамжийг сонс. Оюун ухаанаас суралцахын тулд анхааралтай байцгаа.
Хүү минь, сонс. Хэлж байгааг минь хүлээн ав. Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно.
Тэдгээрийг зүрхнээсээ байнга уя, хүзүүндээ зангид.
Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.
Мэргэн ухаан нь дууддаггүй гэж үү? Оюун ухаан нь дуугаа өндөрсгөдөггүй гэж үү?
Мэргэн ухаан нь байшингаа барьж, долоон баганаа босгов.
Тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ лугаа адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.
Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм.
Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, тэдний үгэнд дуулгавартай байв. Энэ бүхнийг нь Түүний эх зүрх сэтгэлдээ нандигнан хадгалсан юм.
Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс эдгээр үгсийг чихэндээ шингээ гэв.
Энэ бол далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.
Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.