8 Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана. Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно.
8 Мэргэн ухааныг олбол сэтгэлээ хайрлах. Ухаан бодролыг сахивал сайныг олох.
Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг.
Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно. ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй!
Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраас Мунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?
Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ. Худал хэлдэг хүн мөхөх болно.
Хэрэв чи эдгээрийг цээжиндээ хадгалж, энэ бүхнийг уруулан дээрээ бэлэн байлгах аваас тааламжтай байх болно.
Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй.
Хүү минь, саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахиж, Энэ бүхнийг нүднээсээ бүү салга.
Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь, Хүзүүнд чинь гоёл болно.
Тэднийг хараанаасаа алдаж болохгүй. Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв.
Эцэг маань надад сургаж, “Бүх зүрх сэтгэлээрээ миний үгнээс зуурч ав. Миний тушаалуудыг сахи. Тэгвэл амьдарна.
Мэргэн ухааныг бүү огоор. Тэр чамайг хамгаална. Мэргэн ухааныг хайрла. Тэр чамайг сэргийлнэ.
Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.
Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно.
Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.
Учир нь “Амиа хайрлаж, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг хүн Бузар муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорьж болиул.