2 Мунхаг хүн ухаанд баярладаггүй. Харин бодол санаагаа харуулахыг л эрмэлздэг.
2 Мулгуу нэгэн ухааныг эс таалан Зүрхээ л илэрхийлэн ярьдаг.
“Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хир удаан хайрлах вэ? Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж, Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ?
ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.
Хэрсүү хүн мэдлэгээ үзүүлэн болгодоггүй. Харин мунхаг хүмүүсийн зүрх мунхаг явдлаа зарлан тунхагладаг.
Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг бол Мунхаг хүн мунхаг явдлаараа сайрхдаг.
Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраас Мунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?
Хар санаатан ирэхэд жигшүүр бас ирнэ. Гутамшгийн хамт ичгүүр ирнэ.
Тэнэг хүн замаар ганцаараа явлаа ч гэсэн бүтэлгүйтдэг ба өөрийнх нь тэнэглэл хүн бүхэнд илэрхий байдаг.
Хотынхон бүгдээрээ Есүстэй уулзахаар ирж, Түүнийг үзээд нутгаасаа явахыг гуйв.
Тэрчлэн та нар сүнслэг зүйлсэд хүсэн тэмүүлдэг хүмүүс учир чуулганы босгон байгуулалтын төлөө тэдгээрийн бялхалтыг эрж хай.
Шүтээнүүдэд өргөсөн тахилын тухайд гэвэл бид цөмөөрөө мэдлэгтэй гэдгийг бид мэднэ. Мэдлэг ихэрхэг болгодог, харин хайр сургамжилдаг аж.
Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаасаа тунхагладаг билээ.