2 Мэргэн ухаантай зарц гутамшигтай хүүг захирч, Ах дүүсийн дундах өв хөрөнгөнөөс хүртэнэ.
2 Гутамшигт хүүг мэргэн зарц захирч Гэрийн өв хөрөнгөнөөс төрөл нь мэт хүртэх.
Ухаант хүү ургацаа цагт нь хураана, Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.
Өөрийн гэртээ гай тотгор учруулдаг хүн салхийг өвлөнө. Мөхөс хүн мэргэн хүний зарц болно.
Хааны таалал мэргэн зарцад хүртээгддэг бол Уур хилэн нь хааны нэрийг хугалагчид оногдоно.
Идээ будаагаар дүүрэн боловч хэрүүл уруултай гэр орноос Амар тайван орчинд хатсан талхны хэлтэрхий дээр.
Галын дөлөөр мөнгө ба алтыг цэвэршүүлдэг бол ЭЗЭН хүмүүний зүрхийг шалгадаг.
Эцгийгээ дээрэмдэж, эхийгээ хөөж явуулдаг хөвгүүн болбоос Ичгүүр сонжуургүй нэгэн мөн.
Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө. Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна.
Сануулгыг хэрхэн хүлээн авахыг мэдэхээ байсан тэнэг хөгшин хаанаас хэдий ядуу ч ухаантай залуу нь дээр буюу.