6 Шударга зөв хүний гэрт үлэмж их баялаг байдаг. Харин хорон санаатны орлого гай зовлон билээ.
6 Зөвт хүний гэрт арвин их баялаг. Буруутын орлого харин лай ланчиг.
Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
Зөв шударга хүний жаахан юм нь Хорон санаат олны элбэг байдлаас хавьгүй дээр юм.
ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна.
Сайн хүн үр ач нартаа өв үлдээдэг. Нүгэлтний эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг.
Асар их хөрөнгөтэй сэтгэл түгшиж сууснаас, Бага сага юмтай ЭЗЭНээс эмээж суусан нь хавьгүй дээр.
Мунхаг хүн эцгийнхээ сургамжийг эс тоомсорлодог. Харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн.
Мэргэн хүний уруул мэдлэгийг дэлгэрүүлдэг бол Мунхгуудын зүрх тийм биш юм.
Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр.
Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс ба тос бий. Харин мунхаг хүн эдгээрийг залгидаг.
ЭЗЭНий хараал хар муу санаатны гэр дээр байна. Харин Тэр шударга зөв байгчийн орон гэрийг ерөөнө.
Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагсдад ивээлийг хүртээх бөгөөд Тэдний эрдэнэсийн санг дүүргэхийн тулд юм.
Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр.
Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа.