3 Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно.
3 Амаа захирах нь амийн хамгаалалт. Уруулаа ангалзуулах нь сүйрэл.
Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач. Уруулын минь хаалгыг сахиач.
Өөрийн хэлийг хорон муугаас, Өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал.
“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Өөрийн зам мөрийг сахих болно. Хорон муу хүн миний өмнө байх зуур Би амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.
Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг. Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг.
Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.
Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг бол Чалчаа мунхаг нь сүйрэх болно.
Хорон муу хүн уруулынхаа нүгэлд урхидуулдаг бол Шударга зөв хүн зовлонгоос зайлдаг.
Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ.
Мунхгийн аман дотор нуруун дундуур нь татах саваа бий. Харин мэргэн хүмүүсийн уруул өөрсдийг нь хамгаалдаг.
Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.
Мунхгийн ам өөрийг нь сүйтгэнэ. Түүний уруул сэтгэлийг нь урхидна.
Цуурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг. Тиймээс хов живтэй бүү орооцолд.
Ам хэлээ захирдаг хүн аюулаас сэтгэлээ хамгаална.
Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ.
Самсон түүнд —Хэрэв тэд хэрэглэж байгаагүй цоо шинэ олсоор намайг чанга хүлбэл би дорой болж, жирийн хүний адил болно гэв.
Ингээд Самсон түүнд өөрийн сэтгэлд буй бүгдийг ярьж, —Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы Назир хүн байв. Хэрэв миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон жирийн хүний адил болно гэв.