Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Сургаалт үгс 13:2 - Ариун Библи 2004

2 Өөрийн амнаас гарах үр жимснээс хүн сайн сайхныг амсдаг. Харин итгэл эвдэгчийн хүслэн нь хүчирхийлэл билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Амныхаа үр жимснээс хүн сайныг иднэ. Зальхай хүмүүс хүчирхийллийг хүснэ.

Onani mutuwo Koperani




Сургаалт үгс 13:2
16 Mawu Ofanana  

Гүжирдэгч хүн газар дээр бүү зогсог. Хүчирхийлэгч хүнийг гай зовлон дагаж хөнөөнө.


Учир нь аяга ЭЗЭНий мутарт байгаа бөгөөд дарс ч хөөсөрч байна. Тэр нь сайн хутгагдсан бөгөөд Тэрээр түүний дотроос асгадаг. Үнэхээр дэлхийн бүх хорон муу хүн түүний шавхрууг шавхан уух болой.


Харин тэд өөрсдийн цусны төлөө бүгэх аж. Тэд өөрсдийн амийг отох аж.


Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж, Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно.


Шударга зөв хүний ам амьдралын ундарга бол Хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.


Шударга зөв хүний хүсэл нь үргэлж сайн сайхан юм. Харин хорон хүний хүсэл уур хилэн аж.


Хэлсэн үгсийнхээ үр жимсний улмаас хүн сайн сайхнаар цадна. Хүний гараас гарах үйлс буцаж өөрт нь ирнэ.


Амныхаа үр жимсээр хүмүүний ходоод дүүрэх бөгөөд Тэрээр уруулаасаа гаргах бүтээгдэхүүнээр цадна.


Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.


Учир нь тэд хар санааны талхыг идэж, Хүчирхийллийн дарснаас уудаг.


Та нар хорон мууг хагалан, шударга бусыг хурааж авсан. Та нар худлын жимсийг идсэн. Учир нь та нар өөрсдийн арга зам, өөрсдийн тоо томшгүй дайчдад итгэсэн тул


Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн, чиний тэднийг айлгаж байсан араатнуудынх нь сүйрэл чамайг хучих болно. Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa