1 Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авдаг. Харин басамжлагч нь зэмлэлийг үл сонсоно.
1 Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авах. Басамжлагч нь зэмлэлийг үл сонсох.
Иехошафат өөрийн эцэг Асагийн бүх замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдсэнээрээ тэр замаас гажаагүй. Гэвч тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж зайлуулаагүй бөгөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөн, утлага уугиулсаар л байв.
Соломоны сургаалт үгс. Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг бол мунхаг хүү эхдээ сэтгэлийн зовлон болдог.
Мунхгийн зам өөрийнх нүдэнд нь зөв харагддаг. Харин мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог юм.
Басамжлагч хүн мэргэн ухааныг эрж хайдаг боловч юуг ч олохгүй. Харин мэдлэг нь гярхай нэгэнд хялбар ажгуу.
Басамжлагч нэгэн өөрийг нь зэмлэгчийг хайрладаггүй. Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй.
Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг. Харин мунхаг хүн эхийгээ басамжилдаг.
Мунхаг хүн эцгийнхээ сургамжийг эс тоомсорлодог. Харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн.
Иймд хөвгүүд минь, намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул.
Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл, Бурхан түүний төлөө зуучилна. Харин хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? хэмээн сургамжлав. Гэвч тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН тэднийг үхүүлэх гэж байв.