9 Бурхангүй хүн амаараа хөршөө хөнөөнө. Харин зөв шударга хүн мэдлэгээр аврагдана.
9 Сүсэг бишрэлгүй нь амаараа хөршөө хөнөөнө. Зөвт хүн мэдлэгээр аврагдана.
Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчдийг хамтад нь цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд —Явагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.
Энэ нь бурхангүй хүмүүс ноёрхохгүй, ард түмний урхи ч болохгүйн тулд ажээ.
Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм. Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.
Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ. Тийм байсан бол би тэсэхсэн. Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.
Цэх шулуун хүнийг зөв шударга байдал нь аварна. Харин итгэлгүй хүн сувдаг сэтгэлдээ баригдана.
Шударга зөв нэгэн хүнд байдлаас гардаг бол Хар санаатай хүн оронд нь ордог.
Хүчирхийлэгч хүн хөршөө уруу татаж, Сайн биш замаар дагуулдаг.
Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм.
Харин та нар жигшүүрийн бузар юм нь байх ёсгүй газар байхыг харвал (уншигч нь ойлгог), тэр үед Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг.
Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татахаар гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ.
Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн.
Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.