2 Бардам зан нэр хугална. Даруу зан болбоос мэргэн ухаан.
2 Дээрэнгүй нь үл хүндлэлийг дагуулна. Дарууд мэргэн ухаан оршино.
ЭЗЭНээс эмээхүй нь хүнд мэргэн ухааныг сургадаг. Даруу зан нь алдар хүндийн өмнө ирнэ.
Сүйрлийн өмнө хүмүүний зүрх ихэмсэг байдаг бол Хүндлэлийн өмнө даруу зан байдаг.
Бардам зан нь хүнийг дорд болгоно. Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг.
Тиймээс хаан минь, миний зөвлөгөө танд таалагдах болтугай. Зөв шударгыг үйлдсэнээр нүглүүдээсээ салж, ядууст энэрэл үзүүлснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл таны хөгжил цэцэглэл уртсаж магадгүй” гэв.
Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө гэв.