Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Сургаалт үгс 10:7 - Ариун Библи 2004

7 Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй бол Хар санаатны нэр ой гутаана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Зөвтийн дурсамж нь ерөөл. Буруутын нэр нь ялзрал.

Onani mutuwo Koperani




Сургаалт үгс 10:7
20 Mawu Ofanana  

Нэг овгийг Соломоны хүүд өгнө. Тэгвэл Өөрийн нэрээ байлгах гэж Миний сонгосон Иерусалимд Миний зарц Давид миний өмнө үргэлж гэрэлтэх болно.


“Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно” гэв гэж хэлжээ.


Тэд түүнийг Давидын хотод хаадын дунд оршуулсан билээ. Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ.


Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт оршуулав. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэхэд нь хүндэтгэв. Түүний хүү Манассе түүний оронд хаан болов.


Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, түүний нэр хаана ч байхгүй болно.


Эх нь тэднийг мартах болно. Тэрээр дахин дурсагдахгүй болтол өт хорхой түүгээр амтархан хооллодог. Хорон муу байдал мод мэт устана.


Түүнд алга ташиж, орон байрнаас нь түүн уруу исгэрэх болно.


Түүний үр удмуудыг таслаач. Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.


Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаар Тэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.


Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй. Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно.


ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.


Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож, Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг.


Миний дайснууд намайг муулан “Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?” гэж ярилцдаг.


Сайн нэр нь агуу баялгаас ч дээр. Таалал нь алт мөнгөнөөс ч дээр.


Тэгэхэд би нэг нүгэлтнийг оршуулахыг харсан ба ариун газарт ирж, очиж байхад нь тэд өөрийн үйлсийг хийж байсан хотдоо удалгүй мартагдаж байлаа. Энэ мөн л утгагүй аж.


“Би тэдний эсрэг босно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна.


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.


Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, мөн энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэж айлдав.


Учир нь Эзэн шивэгчнийхээ даруу байдлыг харав. Харагтун, энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтэй гэж тооцох болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa