4 Лазан гар ядуу зүдүүг авчирна, Хичээнгүй гар баян болгоно.
4 Гар лазан аваас ядуу зүдүүг авчрах. Гар хичээнгүй аваас баян чинээлэг болгох.
Яг тэр өдөр Исаакийн зарц нар ирж, өөрсдийн ухсан худгийн тухай Исаакт ярьж, “Бид ус оллоо” гэж хэлэв.
Ухаант хүү ургацаа цагт нь хураана, Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.
Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий. Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог.
Хичээл зүтгэлтэй хүний гар удирдан дагуулдаг бол Лазан гар албадлагын ажилчин болгож орхино.
Залхуу хүн ангийн махаа шарахгүй. Харин хүний үнэт өмч хөрөнгө бол хичээнгүй байх явдал билээ.
Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ.
Ажилдаа хичээл зүтгэл гаргадаггүй хүн Үрэн таран хийгч нэгний ах дүү нь мөн.
Залхуурал хүнийг гүн нойронд автуулна. Лазан хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ.
Залхуу хүн тавганд хүргэсэн гараа амандаа хүргэхдээ хүртэл залхуурна.
Нойрыг бүү хайрла, эс тэгвэл чи ядуу болно. Нүдээ нээ, тэгвэл чи хоол хүнсээр элбэг дэлбэг байна.
Залхуу хүн газраа цагт нь хагалахгүй. Тиймээс ургац хураах үед тэр юу ч үгүй хоцорно.
Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө. Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ.
Залхуугийн сууцны дээвэр хотойж, дусаал гоожих нь зайлшгүй.
Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүний дээр Эцэг Бурхан Өөрийн тамгаа дарсан юм гэлээ.
Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.