9 Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм, Хүзүүнд чинь чимэг билээ.
9 Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ, хүзүүний чинь чимэг зүүлт.
өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүж,
Тиймээс бардамнал нь тэдний хүзүүний зүүлт болдог. Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг.
Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь, Хүзүүнд чинь гоёл болно.
Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг. Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо.
Мэргэн ухаан чиний тэргүүн дээр нигүүлслийн цэцгийн титэм тавина. Тэр чамд гоо үзэсгэлэнгийн титмийг өргөн барина” гэж хэлсэн.
Унжлага зүүлттэй хацар чинь, шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий. —
Дүү минь, сүйт бүсгүй минь, чи зүрхний минь цохилтыг түргэсгэв. Нүднийхээ ганцхан харцаар, хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээр чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.
ээмэг, бугуйвч, гивлүүр,
Бид, бидний эхнэрүүд, бидний хөвгүүд болон бидний охид өөрсдийн өвөг эцэг Рехабын хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар түүний дуу хоолойг дагасан билээ.
Би чамайг чимэглэлүүдээр гоёж, чиний гарт бугуйвчийг хийж, чиний хүзүүнд зүүлт зүүлгэсэн.
Харин чи утгыг тайлбарлаж, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, түүний утгыг нь надад мэдүүлж чадвал, чамд нил ягаан өнгийн дээл өмсгөж, чиний хүзүүнд алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв.
Тэр үед Белшазар тушаал буулган, Даниелд нил ягаан өнгийн дээл өмсгөж, түүний хүзүүнд алтан гинж зүүлгэн, түүнийг хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдэлтэй болсныг тунхаглав.
Хаан зурхайчид, халдеичууд, төлөгчдийг ирүүлэхийг хүсэн чанга хашхирав. Хаан Вавилоны мэргэдэд хандан —Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.