5 Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх, Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд;
5 Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг.
Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд —Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байгаа вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод, —Чи үүнийг үйлдэж, миний зөвлөгөөг сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэв.
Тийм учраас, ухаантай хүмүүс та нар, намайг сонсоцгоо. Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.
Харин ухаан байвал үүнийг сонс. Миний үгсийг сонс.
Мэргэн эрчүүд та нар, миний үгсийг сонс. Мэддэг хэмээгч та нар, намайг чагна.
Ухаантай хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад
Журамт байдалд дуртай хүн мэдлэгт дуртай. Харин зэмлэлийг үзэн ядагч нь мунхаг болой.
Басамжлагч хүн мэргэн ухааныг эрж хайдаг боловч юуг ч олохгүй. Харин мэдлэг нь гярхай нэгэнд хялбар ажгуу.
Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг. Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.
Басамжлагчийг буруутгавал, гэнэн нэгэн нь хэрсүү болж мэднэ. Харин ухаантныг зэмлэвэл тэр сургамжийг олж авна.
Басамжлагч хүн шийтгэгдэхэд гэнэн нэгэн мэргэн болдог. Харин мэргэн нэгнийг сургамжлавал тэр мэдлэгийг олж авна.
Сургамжийг дагаж, ухаантай бологтун. Тэдгээрийг бүү үл тоомсорло.
Басамжлагч нэгнийг бүү зэмлэ, Учир нь тэр чамайг үзэн ядна. Мэргэн нэгнийг зэмлэ. Тэр чамайг хайрлана.
Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс тэр хүн улам мэргэн болно. Шударга зөв хүнийг сурга. Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна.
Би наран доор дахин харсан зүйл бол хурдан гээд уралддаг юм биш, эрэлхэг хүн гээд ялалт ирдэг юм биш, мэргэд гээд талхтай байдаг юм биш, ухаантнууд гээд эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэй гээд чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хамаатай ажээ.
Мэргэн хүмүүст хэлдгийн адил би хэлье. Юу хэлж байгааг минь та нар шүүцгээ.
Тиймээс та нар түүнийг сахиж, үйлдэгтүн. Тэгэх нь ард түмнүүдийн өмнө та нарын мэргэн ухаан, та нарын ухаарал болно. Тэд эдгээр бүх зарлигийг сонсоод “Үнэхээр энэ агуу их үндэстэн бол мэргэн ухаантай, ухаарсан ард түмэн мөн” хэмээн ярилцах болно.