3 Хоёр хөх чинь зээрийн ихэр хоёр янзага мэт аж.
3 Хоёр хөх чинь гөрөөсний ихэр янзага
Нафтали нь уянгат хоолойгоор дуулдаг эрх дураараа согоо юм.
Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил, эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай. Түүний хайранд үргэлж сэргэн хөгж.
Хоёр хөх чинь сараана цэцгийн дунд идээшлэх зээрийн ихэр янзага мэт аж.
Шүд чинь саяхан хяргуулан, угаагдаад гарсан, бүгд ихрийг тээн ганц нь ч хургаа тээгээгүй хонин сүрэг мэт аж.
Хүйс чинь холилдсон дарсаар хэзээ ч үл дутах хундага мэт агаад Хэвлий чинь сараана цэцэгсээр хүрээлэгдсэн овоолсон буудай мэт билээ.