Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Соломоны дуун 7:13 - Ариун Библи 2004

13 Мандрагор жимс үнэрээ анхилуулна. Үүдэн дээр маань шинэ ба хуучин шилмэл бүх жимс байна. Хайрт минь, би үүнийг чинийхээ төлөө хураан хадгалсан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Анхилаа юугаа хүндэс түгээгээд, Алаглах жимс үүдэнд минь байгаад Аливаа шилмэл жимсийг шинэ хуучнаар нь Амраг минь би чамдаа хадгалж байлаа биш үү.

Onani mutuwo Koperani




Соломоны дуун 7:13
21 Mawu Ofanana  

Улаан буудай хураах үеэр Реубен гадагш гарч, талбайгаас мандарваа цэцэг олоод, ээж Леадаа авчирч өгчээ. Рахел Леад хандан —Хүүгийнхээ олсон мандарваа цэцгээсээ надад өгөөч? гэжээ.


Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ. Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухад жимс нь ч надад чихэрлэг амттай байв.


Чиний нахиа нь анарын цэцэрлэг агаад энэ нь шилмэл жимстэй, нардтай суулгасан хенна,


Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч. Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан, үнэрийг нь тараагаач. Хайрт минь цэцэрлэгтээ ирж, шилмэл жимсийг нь идэг.


Хөндий ногоорохыг харахаар, усан үзмийн мод цэцэглэж, анарын мод нахиалсан эсэхийг үзэхээр самрын модны цэцэрлэг уруу би уруудан явлаа.


Өө, чи минь наддаа, хэрэв эхийн минь хөхөөр тэжээгдсэн ах шиг минь байсан бол, Чамтай би гадаа таарвал би чамайг үнсэхсэн. Хэн ч намайг жигшихгүй байхсан.


Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд зориулагдана. Түүний орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.


Тэгтэл Есүс тэдэнд —Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа хуучныг болон шинийг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно.


Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон бололцоогоороо цааш нь хийж хадгал.


Гэвч “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.


Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна.


Ингэхдээ Бурханы магтаал болоод алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.


Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөн, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.


Ярьдаг хүн нь Бурханы үгийг яаж хэлдэгчлэн яриг. Үйлчилдэг хүн нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба ноёрхол нь үеийн үед байх болтугай. Амен.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa