Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Соломоны дуун 7:12 - Ариун Библи 2004

12 Эртхэн хоёулаа босоод, усан үзмийн талбай уруу явцгаая. Усан үзмийн мод гөлөглөсөн эсэхийг, цоморлигоо нээсэн эсэхийг, мөн анарын мод цэцэглэсэн эсэхийг хоёулаа үзэцгээе. Тэнд би чамд янаг хайраа өгье.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Өглөө эрт үзмийн цэцэрлэгт очицгооё Усан үзэм дэлгэрч үү, яаж уу? Ургах нахиа нь дэлгэж үү, байж уу? Анарын цэцэг дэлбээлж үү, үгүй юу? үзэцгээе Амраглал юугаа тэнд чамдаа өгье.

Onani mutuwo Koperani




Соломоны дуун 7:12
27 Mawu Ofanana  

Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг, Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв.


Тэгээд би Бурханы тахилын ширээнд хүрч очин, Өө Бурхан, миний Бурхан, Таныг би босоо ятгаар магтана. Миний бялхам баяр баясал Бурханых билээ.


Тэнгэрт Танаас гадна надад хэн байгаа вэ? Танаас өөр юуг ч газар дээр би хүсдэггүй.


Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.


Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Инжрийн мод жимсээ боловсруулж, цэцэглэж буй усан үзмийн модод анхилуун үнэрээ тараана. Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя!” гэнэ.


Усан үзмийн талбайг маань цэцэглэж байхад сүйтгэн буй бяцхан үнэгнүүдийг, тэр үнэгнүүдийг бидэнд барьж өгөөч.


Чиний нахиа нь анарын цэцэрлэг агаад энэ нь шилмэл жимстэй, нардтай суулгасан хенна,


Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч. Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан, үнэрийг нь тараагаач. Хайрт минь цэцэрлэгтээ ирж, шилмэл жимсийг нь идэг.


Хөндий ногоорохыг харахаар, усан үзмийн мод цэцэглэж, анарын мод нахиалсан эсэхийг үзэхээр самрын модны цэцэрлэг уруу би уруудан явлаа.


Нааш ир, хайрт минь, хамтдаа хөдөө явцгааж, шөнийг хоёулаа тосгонд өнгөрөөе.


Бүх гоо үзэсгэлэнтэйгээ хамт чи юутай дур булаам, юутай үзэсгэлэнтэй вэ, хайрт минь!


Учир нь ургац хураахын өмнө цэцэг дэлгэрч, үзмийн жимс боловсроход, Тэр нахиаг хутгаар тайрч, сэрийсэн мөчрүүдийг тараана.


Хэдэн өдрийн дараа Паул —Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямаршуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв.


Зөвхөн үүнд ч биш, мөн Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжуулан баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.


Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа унадаггүй л юм бол....


Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүх хүнд нигүүлсэл байх болтугай.


Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.


мөн “Би Түүнд найдна”, “Намайг болон Бурханы Надад өгсөн хүүхдүүдийг харагтун” гэжээ.


бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм.


Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa