Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Соломоны дуун 5:6 - Ариун Библи 2004

6 Би хайртдаа онгойлголоо. Гэвч хайрт минь цааш эргэн, явчихсан байв! Түүнийг ярихад зүрх сэтгэл минь түүн уруу хүсэмжлэн тэмүүлэв. Би түүнийг хайлаа. Гэвч олсонгүй. Би түүнийг дуудлаа. Гэвч тэр надад хариулсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Хайртдаа би онгойлгоод өглөө Харин янаг минь эргээд явчихсан байлаа. Түүнийг ярихад нь амин гол минь түүн тийш тэмүүлж асан Түүнийгээ би хайлаа, гэвч олсонгүй Түүнийгээ би дуудлаа, хариу тэр хэлсэнгүй.

Onani mutuwo Koperani




Соломоны дуун 5:6
30 Mawu Ofanana  

ах дүү нартаа хандаж, —Миний мөнгийг буцааж өгсөн байна. Хараач! Миний уутанд байна гэсэнд хүн бүр айн чичирч, зүрх нь цохилон бие биедээ —Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ? гэцгээв.


Хаан —Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд “Давидыг хараа” гэж хэлээд, тэр хараасан бол “Чи юунд ингэв?” гэж хэн хэлэх юм бэ? хэмээн айлдав.


ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна. Хад минь, чихээ бүү бөглөөч. Учир нь хэрэв Та дуугүй байвал Би нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.


ЭЗЭН, Өөрийн ивээлээр Та миний уулыг бат тогтоосон. Та Өөрийн нүүр царайг нуусанд би сэтгэл зовж байв.


Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ. Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан.


Би Бурханыг санаад, зовж шаналсан байдаг. Би санаа алдаад, сүнс минь сульддаг. Села


Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Та хэдий болтол Өөрийн хүмүүсийн залбиралд уурлах вэ?


Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө. Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно.


Би унтаж байсан боловч зүрх минь сэрүүн байв. Дуу чимээ! Хайрт минь тогшин “Дүү минь, хонгор минь, надад онгойлгооч, тагтаахан минь, төгс нэгэн минь! Учир нь толгой минь шүүдэрт, туг үс минь шөнийн чийгт норжээ” гэв.


Хайрт минь түгжээ уруу гараа сунгасанд миний сэтгэл түүн уруу тэмүүллээ.


Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй минь, хайрт чинь хаашаа одоо вэ? Хайрт чинь хаашаа явчихав? Хамтдаа түүнийг хайцгаая. —


Тэр өдөр чи ингэж хэлэх болно. “ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе. Та надад уурласан хэдий ч уураа татаж, намайг тайвшрууллаа.


Намайг ирэхэд яагаад хэн ч байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч хариу эс өгүүлэв? Миний мутар золиослон авч чадахааргүй богино юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй байна уу? Үзэгтүн, Би Өөрийн зэмлэлээр далайг ширгээж, гол мөрнийг говь болгосон. Тэндхийн загас ус дутагдсанаас болж өмхийрөн, цангаж үхнэ.


Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй. Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно.


Тэд зөвийг үйлддэг бөгөөд Бурханыхаа хуулийг умартаагүй үндэстэн мэт Намайг өдөр бүр эрж, Миний замыг мэдэхийг хүсдэг. Тэд зөв шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байх хүсэлтэй ажээ.


Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан.


Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, Миний царайг хайх хүртэл нь Би явж, Өөрийн газар уруу буцаж очно. Зовлон дотроо тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.


Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холдчихсон.


Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэгтэл Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагшаа гарч яван, гашуунаар уйлав.


Тэр даруй хоёр дахь удаагаа азарган тахиа донгодлоо. Тэгээд Петр —Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь айлдсаныг саналаа. Тэр уйлж гарав.


Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.


Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa