7 Хонгор минь, чи бүхэлдээ үзэсгэлэнтэй бөгөөд чамд ямар ч өө сэв алга.
7 Өвч биеэрээ миний хайрт чи үзэсгэлэнтэй Өө сэв чамд минь ер үгүй.
Тэгвэл Хаан чиний гоо үзэсгэлэнд сэтгэл татагдана. Тэр чиний Эзэн учир Түүнд бөхийн мөргө.
Хааны охин ордон дотроо бүх цог жавхланг эдэлж, Түүний хувцас нь алтаар хээлэгджээ.
Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Тагтаа мэт нүдтэй аж, чи! —
—Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Гивлүүрийн чинь цаадах чиний нүд тагтаа мэт, үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт ажгуу.
Түүний ам амттанаар дүүрэн бөгөөд тэрээр бүхлээрээ хүсэмжлүүштэй болой. Иерусалимын охид оо, энэ бол миний хайрт, энэ бол миний анд.
Би унтаж байсан боловч зүрх минь сэрүүн байв. Дуу чимээ! Хайрт минь тогшин “Дүү минь, хонгор минь, надад онгойлгооч, тагтаахан минь, төгс нэгэн минь! Учир нь толгой минь шүүдэрт, туг үс минь шөнийн чийгт норжээ” гэв.
Иаков аа, чиний майхнууд, Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
одоо бол Түүний махан биеийн үхлээр эвлэрүүлж, Өөрийнхөө өмнө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.
Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн.
Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадах Түүнд,
Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.