Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Соломоны дуун 3:6 - Ариун Библи 2004

6 Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт цөлөөс ирж яваа энэ юу вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Утаан багана гэлтэй утлага мирр тэргүүтэй Арилжааны үнэрт энгэсгийг анхилууланхан Эзгүй цөлөөс ирж яваа энэ ер нь юу вэ?

Onani mutuwo Koperani




Соломоны дуун 3:6
26 Mawu Ofanana  

Дараа нь ЭЗЭН Мосед —Өөртөө зориулан амтлагч, стакте, ониха, халвана болон цэвэр гүглээс ижил хэмжээгээр авагтун.


Би өөрийнхөө оронд мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав.


Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.


Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд чиний нэр асгагдсан тос мэт тул охид чамд дурлана.


Харагтун, энэ нь Соломоны нүүдлийн тэрэг агаад Израилийн хүчирхэг эрчүүдээс жаран хүчирхэг эр түүнийг хүрээлэн байна.


Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл миррийн уул уруу, гүглийн толгод тийш би өөрийн замаа хөөн одъё.


Түүний хацар, амттаны цэцэрлэг мэт, анхилуун үнэртэй өвсний хөвөө мэт болой. Түүний уруул нь миррэн шингэнээр дусаах сараана болой.


Хайртдаа би онгойлгохоор бослоо. Түгжээний бариул дээр гар дээрээс минь мирр, хуруун дээрээс минь миррийн шингэн дусалж байв.


Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ? —Алимын модон дор би чамайг сэрээлээ. Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөд тэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.


Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ. Одоо тэр нь бий болно. Та нар үүнийг мэдээгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын талаар Би та нарын залуугийн зориулалт, сүй тавьсны чинь хайр, тариа тариагүй газар нутгаар цөлд Намайг дагаж байсныг чинь санаж байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Илднээс амьд үлдсэн хүмүүс цөлд нигүүлслийг олсон, амралтаа хайхаар явсан Израиль юм”.


Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би та нарын өвөг дээдсийг анхны улирал дахь инжрийн модон дээрх анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, өөрсдийгөө ичгүүрт зориулж, хайрласан юмс шигээ жигшүүртэй болжээ.


Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив. —


ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.


Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.


Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн хоёр далавч өгөв. Эмэгтэй тэнд могойноос алс байж нэг үе ба хоёр үе, хагас үед тэжээгдсэн юм.


Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жаран хоногийн турш тэжээх юм.


шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидуны тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв.


Түүнийг хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тус бүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa