1 Би бол Шароны сарнай, талын сараана цэцэг билээ. —
1 Би Шароны нэгэн сарнай Бэл хөндийн сараана л юм даа.
Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм.
Үнэн газраас оргилон, Зөв шударга байдал тэнгэрээс өнгийн хардаг.
Хайрт минь минийх бөгөөд би түүнийх билээ. Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг.
Түүний хацар, амттаны цэцэрлэг мэт, анхилуун үнэртэй өвсний хөвөө мэт болой. Түүний уруул нь миррэн шингэнээр дусаах сараана болой.
Миний хайрт цэцэрлэг уруугаа, Анхилуун үнэрт цэцгийн мандал уруу, цэцэрлэгт сүргээ бэлчээж, сараана цэцэгс түүхээр явсан билээ.
Би өөрийнхөө хайртынх бөгөөд хайрт минь ч минийх болой. Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг билээ. —
Газар нь гашуудан хатав. Ливан нь ичиж гандав. Шарон нь эзгүй тал мэт болов. Башан ба Кармел ч навчнуудаа гөвөв.
Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.
Би Израильд шүүдэр шиг байх болно. Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ.