9 Хонгор минь, чи наддаа фараоны тэрэгнүүдийн дундах гүүтэй минь адил болой.
9 Фараоны тэрэгнүүд дундах гүүтэй Хайртаа би харьцуулнам билээ.
Цэргийнхний тэрэг, морьтон бас Иосефыг дагалджээ. Тэр хэсэг нь маш олон хүн байжээ.
Соломон морьдыг Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс худалдан авдаг байв.
Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Тагтаа мэт нүдтэй аж, чи! —
Миний хайрт надад хэлэх нь “Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя.
Инжрийн мод жимсээ боловсруулж, цэцэглэж буй усан үзмийн модод анхилуун үнэрээ тараана. Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя!” гэнэ.
Охидын дундаас миний хонгор өргөст ургамал дундах сараана цэцгийн адил байдаг билээ. —
—Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Гивлүүрийн чинь цаадах чиний нүд тагтаа мэт, үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт ажгуу.
Хонгор минь, чи бүхэлдээ үзэсгэлэнтэй бөгөөд чамд ямар ч өө сэв алга.
Би унтаж байсан боловч зүрх минь сэрүүн байв. Дуу чимээ! Хайрт минь тогшин “Дүү минь, хонгор минь, надад онгойлгооч, тагтаахан минь, төгс нэгэн минь! Учир нь толгой минь шүүдэрт, туг үс минь шөнийн чийгт норжээ” гэв.
Хонгор минь, чи Тирза шиг үзэсгэлэнтэй, Иерусалим шиг дур булаам, тугт цэргүүд шиг айдас төрүүлэм аж.
Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.