Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Соломоны дуун 1:5 - Ариун Библи 2004

5 Иерусалимын охид оо! Би Кедарын майхнууд, Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Кедарын майхан, Соломоны хөшиг мэт Хар ч гэлээ би үзэсгэлэнтэй Иерусалимын охид оо!

Onani mutuwo Koperani




Соломоны дуун 1:5
29 Mawu Ofanana  

Би Мешект түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа!


Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг. Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно.


Таны эрхэм хатагтай нарын дунд хаадын охид байдаг. Таны баруун гар талд Офирын алтаар гоёсон хатан зогсдог.


Бидний Бурхан Эзэний ивээл бидэн дээр байх болтугай. Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч, Тийм ээ, бидний гарын үйлсийг бат тогтоогооч.


Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчинд буй тагтаахан минь ээ, надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч. Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.


Иерусалимын охид оо, хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая. Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн. —


Тэрээр дамнуургуудыг нь мөнгөөр, түшлэгийг нь алтаар, суудлыг нь нил ягаан бөсөөр хийсэн бөгөөд доторхыг нь Иерусалимын охид үзэмжтэйгээр доторлосон байв.


Иерусалимын охид оо, хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая. Тааламжтай болтол хайрыг минь та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн. —


Уруул чинь час улаан тууз мэт агаад ам чинь дур булаам билээ. Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт ажээ.


Түүний ам амттанаар дүүрэн бөгөөд тэрээр бүхлээрээ хүсэмжлүүштэй болой. Иерусалимын охид оо, энэ бол миний хайрт, энэ бол миний анд.


Иерусалимын охид оо, хэрэв та нар миний хайртыг олох аваас түүнд та нарын хэлэх юмны талаар би та нарт тушаая. Учир нь би дурлалдаа шаналжээ. —


Хонгор минь, чи Тирза шиг үзэсгэлэнтэй, Иерусалим шиг дур булаам, тугт цэргүүд шиг айдас төрүүлэм аж.


Иерусалимын охид оо, би та нарт тушаая. Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн. —


Эзэн үүнийг надад айлдав. “Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан эцэс болно.


Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан. Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.


Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ. Тэд Миний тахилын ширээнд тааламжтайгаар өргөгдөн, Би Өөрийн сүр жавхлант гэрийг алдаршуулна.


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан, сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж, сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гоёдог шиг, Тэр намайг үнэн зөвийн нөмрөгөөр ороож, авралын хувцсаар хувцасласан юм.


Дараа нь чиний гоо үзэсгэлэнгээс болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь Миний чамд соёрхсон Миний сүр жавхлангаас болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Араб болон Кедарын хамаг ноёд хурганууд, хуцнууд болон ямаануудаар чиний худалдан авагчид байсан.


Шавь нь багшийнхаа адил, боол нь эзнийхээ адил болох нь л хангалттай. Хэрэв тэд гэрийн тэргүүнийг Беелзебул хэмээн нэрлэсэн бол, гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх бус уу?


Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад,


Иерусалим аа, Иерусалим аа, өөрт нь илгээгдэгсдийг чулуудан, эш үзүүлэгчдийг алдаг хот оо! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэгчлэн Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн их хүсэв. Гэтэл та нар хүссэнгүй.


Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө.


Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалынх нь талаар махан биеийг юугаар ч бүү ханга.


Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.


Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.


Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад


Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол тийм юм. Иймээс ертөнц Түүнийг мэдээгүй тул биднийг мэддэггүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa