2 Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг! Учир нь чиний хайр дарснаас ч илүү.
2 Уруулаараа шимэнхэн намайгаа тэр үнсэг! Учир нь хайр чинь дарснаас ч таатай.
Тэгээд Иаков Рахелыг үнсээд, чанга дуугаар уйлан,
Иосеф бас ах нараа үнсээд, тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.
Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, Чи замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!
Бурхан аа! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ! Хүмүүн Таны жигүүрийн сүүдэр дор хоргоддог.
Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе! Намайг хаан өөрийн танхимуудад авчрав. —Бид чамаар бахдан, баярлаж, Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө. Тэдний чамайг хайрладаг нь зөв аж. —
Намайг тэрээр цайллагын танхимдаа аваачив. Миний дээгүүрх түүний туг нь хайр юм.
Дүү минь, сүйт бүсгүй минь, чиний хайр юутай сайхан бэ! Чиний хайр дарснаас, тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!
Түүний ам амттанаар дүүрэн бөгөөд тэрээр бүхлээрээ хүсэмжлүүштэй болой. Иерусалимын охид оо, энэ бол миний хайрт, энэ бол миний анд.
Эртхэн хоёулаа босоод, усан үзмийн талбай уруу явцгаая. Усан үзмийн мод гөлөглөсөн эсэхийг, цоморлигоо нээсэн эсэхийг, мөн анарын мод цэцэглэсэн эсэхийг хоёулаа үзэцгээе. Тэнд би чамд янаг хайраа өгье.
Бүх гоо үзэсгэлэнтэйгээ хамт чи юутай дур булаам, юутай үзэсгэлэнтэй вэ, хайрт минь!
Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай. Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч, миний хайртад төвөггүй хүрнэ. —
Түмэн цэргийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх хүнд хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ.
Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд, —Май, ид. Энэ бол Миний бие гэлээ.
Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв.
Бидний аялал өндөрлөж, Тирээс Птолемд ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонолоо.
Хайрын үнсэлтээр бие биетэйгээ мэндчилэгтүн. Христ доторх та бүгдэд амар амгалан нь байх болтугай.